XM Broker дээр дансаа шинээр нээж холбоод 50% илүү токен цуглуулаарай!
Зөвхөн эхний 50 хэрэглэгчид
00d:00h:00m

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 3 сар

1. Танилцуулга

Fortura платформд тавтай морилно уу.

Fortura ("бид", "манай") нь хэрэглэгчдийн нууцлал, хувийн мэдээллийн хамгаалалтыг чухалчилдаг. Энэхүү Нууцлалын бодлого нь Fortura платформ, вэбсайт болон хиймэл оюун ухаанд суурилсан арилжааны анализ үйлчилгээ (цаашид "Үйлчилгээ") ашиглах үед бид ямар мэдээлэл цуглуулдаг, хэрхэн ашигладаг, хамгаалдаг талаар тайлбарлана.

Fortura үйлчилгээг ашигласнаар та энэхүү нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

2.1 Хувийн мэдээлэл

Хэрэглэгч өөрийн хүсэлтээр дараах мэдээллийг бидэнд өгч болно:

  • Нэр
  • Имэйл хаяг
  • Нэвтрэх мэдээлэл
  • Холбоо барих мэдээлэл
  • Төлбөрийн мэдээлэл
  • Support-той харилцсан түүх

2.2 Арилжаа болон платформын мэдээлэл

Fortura AI анализ үйлчилгээг ажиллуулахын тулд дараах төрлийн мэдээллийг боловсруулж болно:

  • Trade journal мэдээлэл
  • Арилжааны гүйцэтгэлийн статистик
  • Chart анализын хүсэлт
  • Ашигласан symbol болон зах зээлийн параметрүүд
  • Trading strategy input

Fortura нь таны брокерийн дансанд шууд нэвтрэхгүй, зөвхөн хэрэглэгч өөрөө холбосон тохиолдолд интеграци ашиглана.

2.3 Техникийн мэдээлэл

Платформ ашиглах үед автоматаар дараах мэдээлэл цугларч болно:

  • IP хаяг
  • Browser төрөл
  • Device мэдээлэл
  • Operating system
  • Log мэдээлэл
  • Хэрэглээний статистик
  • Error болон performance мэдээлэл

Энэ мэдээлэл нь системийн ажиллагаа болон аюулгүй байдлыг сайжруулахад ашиглагдана.

3. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ

Fortura дараах зорилгоор мэдээллийг ашиглана:

  • Платформыг ажиллуулах
  • AI арилжааны анализ үйлчилгээ үзүүлэх
  • Алгоритм болон системийг сайжруулах
  • Системийн найдвартай ажиллагааг хянах
  • Хэрэглэгчийн support хүсэлтэд хариу өгөх
  • Аюулгүй байдлыг хангах, луйвраас хамгаалах

Fortura нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй.

4. AI боловсруулалт

Fortura нь зах зээлийн анализ хийхэд хиймэл оюун ухааны систем ашигладаг.

Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл (chart data, trading параметр, journal гэх мэт) нь AI моделд боловсруулагдаж анализ үүсгэнэ.

Анхаарах зүйлс:

  • AI анализ нь санхүүгийн зөвлөгөө биш
  • AI анализ алдаа эсвэл хязгаарлалттай байж болно
  • Арилжааны шийдвэрийг хэрэглэгч өөрөө хариуцна

5. Мэдээлэл хуваалцах

Fortura дараах тохиолдолд мэдээлэл хуваалцаж болно:

  • Үйлчилгээний түншүүд — Платформ ажиллуулахад шаардлагатай: Cloud server provider, Payment processor, Analytics үйлчилгээ, AI model provider. Эдгээр байгууллагууд нь мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
  • Хууль эрх зүйн шаардлага — хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх, төрийн байгууллагын албан ёсны шаардлага, Fortura үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх, хэрэглэгч болон платформын аюулгүй байдлыг хамгаалах.

6. Мэдээллийн аюулгүй байдал

Fortura дараах хамгаалалтын арга хэмжээг ашиглана:

  • HTTPS encrypted холболт
  • Secure server infrastructure
  • Access control
  • System monitoring

Гэсэн хэдий ч ямар ч систем 100% аюулгүй байх баталгаа байхгүй.

7. Мэдээлэл хадгалах хугацаа

Fortura нь мэдээллийг дараах зорилгоор хадгална:

  • хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэх
  • хэрэглэгчийн account хадгалах
  • хууль эрх зүйн шаардлага биелүүлэх
  • маргаан шийдвэрлэх

Хэрэглэгч хүсвэл өөрийн account болон мэдээллийг устгуулах хүсэлт гаргаж болно.

7.1 Fortura Token урамшууллын систем

Fortura платформ нь дотоод token-based reward system буюу урамшууллын онооны системийг ашиглаж болно.

Fortura Token нь платформ доторх урамшууллын оноо (reward points) бөгөөд хэрэглэгч дараах үйл ажиллагаанд оролцсоноор авах боломжтой:

  • платформ ашиглах
  • арилжааны идэвх болон tracking
  • trade journal ашиглах
  • платформын функцууд ашиглах
  • урамшууллын хөтөлбөр болон эвентүүд

Fortura Token-ийн тухай чухал мэдээлэл:

  • Fortura Token нь криптовалют биш
  • Token нь санхүүгийн хөрөнгө, үнэт цаас, эсвэл хөрөнгө оруулалт биш
  • Token-ийг мөнгө болгон гаргах боломжгүй
  • Token нь Fortura платформоос гадуур мөнгөн үнэ цэнэгүй
  • Token-ийг зөвхөн Fortura платформын доторх боломжууд болон үйлчилгээний хүрээнд ашиглана.

Fortura нь дараах эрхийг хадгална:

  • token олголтын нөхцөлийг өөрчлөх
  • token-ийн үнэ цэнэ болон redemption шаардлагыг өөрчлөх
  • token системийг хязгаарлах, түр зогсоох, эсвэл бүрмөсөн зогсоох

7.2 Fortura Store

Fortura платформ нь Fortura Store нэртэй marketplace ажиллуулж болно. Хэрэглэгчид цуглуулсан Fortura Token-оо ашиглан бүтээгдэхүүн болон үйлчилгээ авах боломжтой.

Fortura Store-д дараах төрлийн зүйлс байж болно:

  • digital бүтээгдэхүүн
  • платформын feature эсвэл upgrade
  • software tools
  • merchandise
  • partner байгууллагын бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ

Fortura Store ашиглах үед:

  • token ашиглалт болон redemption үйлдлүүд системд бүртгэгдэнэ
  • physical бүтээгдэхүүн авах үед хүргэлтийн мэдээлэл шаардлагатай байж болно
  • зарим тохиолдолд гуравдагч талын хүргэлтийн үйлчилгээ ашиглагдаж болно

Fortura дараах эрхийг хадгална:

  • store дээрх бүтээгдэхүүнүүдийг өөрчлөх
  • token redemption шаардлагыг өөрчлөх
  • бүтээгдэхүүний тоо болон availability-г хязгаарлах
  • тодорхой бүтээгдэхүүнийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хасах

Token ашиглан авсан бүтээгдэхүүнүүдийг мөнгөөр буцаан олгох боломжгүй бөгөөд өөрөөр заагаагүй бол буцаалт хийгдэхгүй.

7.3 Token урамшууллын системийн зүй бус ашиглалт болон манипуляцийн эсрэг бодлого

Fortura платформын token reward system нь шударга хэрэглээг дэмжих зорилготой. Платформын урамшууллын системийг ашиглан хууль бус ашиг олох, системийг ашиглах, эсвэл зохиомлоор token үүсгэх оролдлого хатуу хориглогдоно.

Fortura дараах үйлдлүүдийг зөрчил гэж үзнэ, үүнд:

  • fake эсвэл зохиомол арилжаа хийх
  • automated bot, script, automation ашиглан token farm хийх
  • platform exploit ашиглах
  • trade activity-г зориудаар манипуляцлах
  • олон account ашиглан reward system-ийг ашиглах
  • referral abuse хийх
  • platform-ын vulnerability ашиглан token үүсгэх

Хэрэв ийм үйлдэл илэрвэл Fortura дараах арга хэмжээг авах эрхтэй:

  • token-ийг хүчингүй болгох
  • reward-ийг буцаан татах
  • account-ийг түр эсвэл бүрмөсөн хаах
  • platform access-ийг хязгаарлах
  • шаардлагатай тохиолдолд хууль эрх зүйн арга хэмжээ авах

Fortura нь системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор автомат болон гар ажиллагаатай monitoring систем ашигладаг.

Платформ дээр хэвийн бус хэрэглээ, exploit оролдлого, reward manipulation илэрсэн тохиолдолд Fortura тухайн хэрэглэгчийн үйл ажиллагааг шалгах эрхтэй.

Fortura нь token reward system-ийн integrity-г хамгаалах зорилгоор шаардлагатай бүх өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хийх эрхтэй.

8. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч дараах эрхтэй байж болно:

  • өөрийн мэдээлэлд хандах
  • буруу мэдээллийг засах
  • мэдээлэл устгуулах
  • мэдээлэл боловсруулахыг хязгаарлуулах
  • өөрийн мэдээллийн хуулбарыг авах

9. Гуравдагч үйлчилгээ

Fortura нь дараах үйлчилгээтэй интеграц хийж болно:

  • Trading платформууд
  • Broker API
  • Analytics system

Эдгээр үйлчилгээ өөрийн нууцлалын бодлоготой байна.

10. Насны хязгаар

Fortura үйлчилгээ нь 18-аас доош насны хэрэглэгчдэд зориулагдаагүй.

11. Олон улсын мэдээллийн боловсруулалт

Fortura серверүүд нь өөр улс оронд байрлаж байж болно. Тиймээс таны мэдээлэл олон улсын сервер дээр боловсруулагдаж болно.

12. Бодлогын өөрчлөлт

Fortura энэхүү нууцлалын бодлогыг шаардлагатай үед шинэчилж болно.

Шинэчлэгдсэн үед "Сүүлд шинэчилсэн" огноо өөрчлөгдөнө.

13. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт байвал дараах хаягаар холбогдоно уу:

Fortura Support

  • Email: support@forturaglobal.com
  • Website: https://forturaglobal.com